Орхон аймгийн чиглэлд Хөшөөтийн даваанд ихээхэн хэмжээний халтиргаа гулгаа үүсчээ. Мөн цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал болж байгаагаас шалтгаалан зам хааж магадгүй байгаа ажээ.
Онцгой комиссынхон замын нөхцөлтэй танилцсан бөгөөд шаардлагагүй бол тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.