Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн талаарх дээд шүүхийн шийдвэр албан ёсоор ирээгүй байна гэв

эрдэнэт үйлдвэр зурган илэрцүүд

Улсын дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гаргасан ОӨУБЕГ, ТӨБЗГ-ын захирамжуудыг хууль зөрчсөн байна гэж үзсэн билээ. Тодруулж хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлсэн асуудал, улмаар улсын бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийн талыг хассан үйлдлийг шүүх “буруутай” гэж үзсэн юм.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг Засгийн газар хуулийн хүрээнд биелүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед холбогдох зохицуулалтууд хэрхэн хийгдэх талаар ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Шүүхийн шийдвэр албан ёсоор ирээгүй байгаа.Шүүхийн шийдвэр ирэнгүүт энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж, нөхцөл байдлыг танилцуулна гэсэн чигтэй байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авна гэсэн утга бүхий Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан.Тогтоолыг хэрэгжүүлсэн ОӨУБЕГ болон ТӨБЗГ-ын зарим захирамжийг хууль зөрчсөн байна гэж дээд шүүхээс үзсэн. Ер нь энэ асуудлаар манай ТӨБЗГ-аас иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр 24 удаа шүүхэдсэн байдаг. Захиргааны хэрэг дээр 14 удаа шүүх хурал болж, дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь энэ юм. Иргэний хэрэг дээр 10 удаа шүүхдэж,одоо нэг шатны шүүх хурал үлдсэн байгаа. Дээд шүүхийн шийдвэр ирэнгүүт хуулийн хугацаанд нь багтааж, Ерөнхий шүүгчид гомдол гаргана. Гэхдээ Ерөнхий шүүгчид гомдол гаргах асуудлыг бид дангаараа шийдэхгүй. Засгийн газар дээр ярилцана” гэсэн тайлбар өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *