Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт”-ийн ТУЗ-д өөрчлөлт оруулах бололтой

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөх аж. Мөн “Эрдэнэт”ийн 49 хувийг төлөөлж байсан М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх юм байна. Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ. Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг АТГ-аас хянаж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *