Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийг удирдах хүн олдохгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.15/ боллоо. Хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг яагаад шинээр томилохгүй байна вэ гэдэг асуудал хөндөгдөв.

Эл асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтавьсан юм. Тэрбээр,

-“Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа. Тийм байтал яагаад одоог болтол энэ үйлдвэрийн ерөнхий захирлыг томилохгүй байна вэ. Надад байгаа мэдээллээр бол ирэх оны дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл “Эрдэнэт”-ийг хуучин ерөнхий захирал нь удирдана гэх. Энэ ямар учиртай юм бэ” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат

-“Өнөөдрийн хувьд хэн “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал болох вэ гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байна. Засгийн газар яаралтай томилъё гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэнийг томилох вэ гэдгээ бодлогын төвшинд эхлээд шийдэх ёстой. “Эрдэнэт”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдахад ч бэлэн. Гагцхүү хүний нөөцийн хувьд хэн байх вэ гэдэг шийдэлд хүрээгүй байгаа юм” гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох хүн олдохгүй байгаа юм байна. Дараагийн асуудлаа хэлэлцье” гэснээр 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэллэцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэснээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *