УИХ-ын гишүүн А.Тлейхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга илгээжээ. Тэрбээр УИХ-ын 2014 оны 18, 34 дүгээр тогтоолуудын хэрэгжилт болон уул уурхайн томоохон төслүүдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайдааас тодруулахыг хүссэн бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хариуг илгээжээ.
Гишүүний асуулгад иргэдийн эзэмшиж буй Эрдэнэс Тавантолгойн хувьцааг хэрхэн баталгаажуулах талаар тодруулсан байна.
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн мэдээлснээр Эрдэнэс Тавантолгойн нийт хувьцааны 12.4 тэрбум ширхэг буюу 82.9 хувь нь төрийн эзэмшилд байна. Харин аж ахуйн нэгжүүд 8.5 сая ширхэг хувьцаа буюу 0.06 хувийг эзэмшиж буй. Тэгвэл Монгол Улсын 2.5 сая иргэн 2.5 сая ширхэг буюу нийт хувьцааны 17.05 хувийг эзэмшдэг юм байна.
Харин иргэдэд эзэмшүүлсэн болон аж ахуйн нэгжүүдэд худалдсан хувьцааг нээлттэй арилжаалах хүртэл бусдад зарж, шилжүүлэх боломжгүй гэдгийг хариултад дурджээ.