Categories
мэдээ нийгэм

Эрчүүд яагаад дэлгүүр хэсэх дургүй байдаг вэ?

Бид өнөөдөр дэлхийд хаана газар хөдөлж, шуурга болж хэдэн хүн үрэгдсэн, Сири, ОХУ, АНУ, Англид юу болоод байгааг хэнээс ч дутахгүй мэднэ. Гэтэл өөрсдийнхөө тухай өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтны тухай ялангуяа хүйсийн ялгааны тухай тун ч маруухан мэдлэгтэй байдаг аж.Хэрэв хүмүүс хүйсийн ялгааны тухай зөв мэдлэгтэй байх нь гэр бүлийн хэрүүл, маргааныг эрс багасгадаг тул хөгжилтэй орнууд энэ талаар ихээхэн анхаарал тавьдаг байна. Иймээс бид хүйсийн ялгаа гэж чухам юу байдаг талаар нийтлэж байна.

Дурлах гэдгийг биологийн үүднээс аваад үзвэл үр удмаа үлдээх зориулалттай түр зуурын “солиорол” юм. Тэгэхээр бидний магтан дуулаад байдаг “дурлал” маань тодорхой цаг хугацаатай байдаг зүйл байх нь. Энэ цаг хугацаа нь дуусангуут эр, эмийн жинхэнэ мөн чанар илэрч “хагарал” эхлэдэг аж. Гэхдээ ”Залуу байхад эхнэртэйгээ ганц банзан дээр унтахад хол байгаа юм шиг санагдаад байдагсан. Одоо их таван ханатын хоёр талд унтахад л ойр байгаа юм шиг санагдаад уур хүрээд байх юм.” хэмээн нэг өвгөний хэлсэн үгийн учрыг нэлээд холоос хайх хэрэгтэй болно.

Дэлхийн анхны амьтад одоогийн нэг эст амьтан “шаахай” шиг ямарч хүйсийн ялгаа байсангүй. Тэд хуваагдаад л үржээд байв. Гэхдээ эдэнд орчин нь өөрчлөгдөхөд өөрсдөө өөрчлөгдөн хөгжиж дэвшдэггүйнэг том дутагдал байлаа. Орчиндоо зохицон өөрчлөгдөхийн тулд аль болох олон янзын гентэй байх хэрэгцээ гарав. Иймээс түүхэн урт удаан хугацааны явцад хүйсийн ялгаа гарч заавал эр, эм амьтад нийлэх хэрэгцээ үүсэнудам нь эцэг эхийн өөр өөр генээр баяжин орчиндоо илүү зохицохчадвартай болжээ.Ингээд янз бүрийн амьтад бий болох зам нээгдэж сүүн тэжээлтэн эцэст нь хүн бий болоо. Анхны хүн бусад амьтадтай адилхан үр удмаа үлдээх гэж үржилд ордог байв. Та ажигласан бол өөрийг нь дагасан олон эр нохойноос жингэр нэгийг нь л сонгодог. Гэхдээ заавал хүч чадалтай, том биетэйг нь сонгодоггүй. Учир нь үнэрлэх чадварынхаа ачаараль болох өөрт тохирох өөргентэйг нь сонгон таалж орчиндоо зохицох чадвартай үр удам үлдээдэг. Бусад амьтад ч ингэдэг. Энэ бол тааламж юм. Гэтэл урт удаан, аажим хөгжлийн явцад хүмүүсийн үнэрлэх чадвар алдагдаж тааламж нь хувиран сайжирсаар эр , эм хүмүүсийн дунд дурлал гэгч илүү өндөр төвшинд гарсан зүйл бий болох нь тэр. Чухамхүү энэ үеэсл эр, эмхүний хооронд “хагарал” гарах болсон ажээ. Энд нэг зүйлийг сануулахад хэрэв эсрэг хүйсийн хүний чиньтөрөлх үнэр нь танд таалагдаж байвал тэр хүнтэй нийлж үр удмаа үлдээхэд алдах зүйл байхгүй. Учир нь энэ бол түүхэн хөгжлийн явцад алга болсон нөгөө үнэрээр нь мэдэх арга юм. Энд мэдээж нас, яс үндэс, эрүүл мэнд гэх мэт олон зүйлээс гадна дурласан эсэхээ харгалзан үзэх хэрэгтэй болно.

Английн эрдэмтэд 1994 онд нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Гэр бүлийн хоёр хэд хоногоор салахад эр нөхөрт нь эхнэртэйгээ хамт байсан үеэс гурав дахин их эр бэлгийн эс, үрийн шингэн ялгардаг болохыг тэд тогтоосон байна. Ямар учиртай юм бол? Хариулт нь тун энгийн зүйл байлаа. Ердөө л эмэгтэйчүүдийн хормойн явдлаас гаргасан алдааг засах зориулалттай арга байсан аж. Хүй нэгдлийн үед арслан заан агнах ч юм уу, эсвэл ан олдохгүй байх зэрэг шалтгаанаар эрчүүд өнөөгийнхтэй адил хэд хоногийн томилолтоорявах шаардлага гардаг байж л дээ. Эр нөхрөө эзгүйд эхнэр нь хэн нэгэнтэй холбогдох шиг амархан зүйл тэр үедбайсангүй. Тиймээсхүнийх бус өөрийн үр удмаа үлдээхийн тулд эр нөхөр нь ангаас буцаж ирэнгүүт эхнэрийнхээ саванд байгаа бусдын эр эсийг мулз угааж цэвэрлэх шаардлагатай гарчээ. Ингэхийн тулд эр нөхөрт нь их хэмжээний эр бэлгийн эс, үрийн шингэн шаардлагатай болдог аж.. Энэхүү “хамгаалах арга хэмжээ” өнөөдрийг хүртэл бидэнд хадгалагдан иржээ.

Аль ч эр амьтны гол зорилго нь эм амьтныг өөрийн болгож үр удмаа үлдээхэд оршдог. Тиймээс эр амьтны өрсөлдөгчөө ялах гэсэн эрмэлзлэл бүр генд нь хадгалагдсан байдаг байна. Иймээс эрчүүд дурласан эмэгтэйдээ таалагдахын тулд зодолдох, өөрийгөө дөвийлгөх бүр янз бүрийн муу арга хэрэглэхэд ч бэлэн байдаг аж. Нөгөө талаас эмэгтэйчүүдэд таалагдах гэсэн энэ эрмэлзлэл нь эрчүүдийг ухаалаг, соёлтой, хүчтэй, баян байхыг шаарддаг сайн талтай. Учир нь байгаль дээр хамгийн урт сүүлтэй азарган тахиа, хамгийн олон салаа том эвэртэйбуганд бусдаас нь илүү боломж олддог. Эм амьтан эсрэг хүйстэнээ ажиглаж өөр гентэй хамгийн эрүүл, чийрэг, гоо үзэмжтэйг нь сонгодог. Учир нь байгаль түүнд ийм амьтантай нийлбэл илүү сайн үр удам үлдээнэ гэдгийг “хэлж” өгдөг байна. Орчин үеийн охид яг ингэж сонголт явуулдаг. Ялгаа нь тэд хүй нэгдлийн үеийнх шиг хүч чадлыг гол үзүүлэлт болгож үздэггүй. Харин ирээдүйн нөхөр болох хүнийхээ үр хүүхдээ тэжээх,боловсрол олгох, хүмүүжүүлэх, аюулгүй байдлыг нь хангаж чадах эсэхийг л голлон анхаардаг аж. Иймээс орчин үед амжилт олсон, нөлөө бүхий эрчүүдэд эмэгтэйчүүдэд таалагдах боломж бусдаасаа илүү байдаг. Үүнийг хайр дурлал биш цэвэр хөрөнгө харсан гэрлэлтгэж үзэх үү? Үгүй ээ, энэ бол эмэгтэйчүүд өөрсдийн генийн программын дагуу л сонголт явуулж буй хэрэг юм.

Эр, эмийн тухай ярихад хардалтын асуудал заавал сөхөгддөг. Хардалтын шалтгаан нь бас л ген. Эхнэр нөхөр болж, үр хүүхэд гаргаж аз жаргал дүүрэн шинэ гэр бүл бий боллоо. Гэтэл эхнэр нь ямар нэгэн ноцтой шалтгаангүйгээрэр нөхрөө хардана. Эр нөхөр нь хүүхэдтэй нь хаяад өөрхүүхэнрүү явчих байх гэсэн эртнээс уламжилж ирсэн далд айдас аль ч эхнэрийгдагадаг аж. Харин эрчүүд “Ийм сайхан хүүхэнд эрчүүд сээтэгнэж л таарна. Манай энэ арганд нь орж бусдыг үр удам тээж магадгүй” хэмээн сэрддэг байна.Хардалт, түүнээс үүсэх хэрүүлээс сэргийлэх хамгийн шилдэг арга нь эхлээд хардалтын түүхэн шалтгааныг мэдэх, тэгээд эхнэр, нөхөр энэ талаар ний нуугүй ярилцдаг байх явдал хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Учир нь ихэнх амьтанд үнэнч байх гэсэн ойлголт байдаггүй. Тухайлбал ихэнх хөхтөн амьтад байнгын хос үүсгэдэггүй. Тэднийгеналь болох олон янзын гентэй холбогдохоор программчлагдсан байдаг. Үүний тулд аль болох олон амьтантай нийлэх шаардлага гарна. Энэ шаардлага өнөөгийн хүмүүст ч гэсэн тодорхой хэмжээгээрхадгалагдаж иржээ. Энэ араншин эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч байдаг аж. Америкийн биологчид иргэдийнхээ дунд өргөн хэмжээний цусны судалгаа явуулахад дунджаар арван хүүхдийн нэг нь өөр эцгийн хүүхэд байсан байна. Хачирхалтай нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү араар нь тавьдаг аж. Германы судлаач Коры Романс өндөр хөгжилтэй орнуудад амьдралынхаа явцад эрчүүд дунджаар долоон эмэгтэйтээ энгэр зөрүүлсэн байхад эмэгтэйчүүдийнх гурав байдаг болохыг тогтоожээ. Гэвч эмэгтэйчүүд энэ явдлаа нуух талаар эрчүүдээс хамаагүй илүү чадвартай байдаг гэнэ.

Эр нөхөр нь ажлаасаа ирлээ. Шинэ бүтээлгээр бүтээсэн ширээ. Дээр нь архи,дарс, янз бүрийнамттан өрж, лаа хүртэл асаажээ. Уянгат хөгжим эгшиглэнэ. Эр нөхөр нь бодол болж хэсэг гайхсанаа “Энэ чинь ямар гээч баяр тэмдэглэх гэж байгаа билээ” гэж асууна. Энэ асуулт эхнэрийг нь голд нь ортол гомдооно. Учир нь яг таван жилийн өмнө тэд энэ өдөр анх танилцсан байж. Үүндбас л эхнэр нөхөр хоёрын аль аль нь огт буруугүй. Учир нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархи огт ондоогоор ажилладаг байна. Эрчүүд уураг тархины аливаа зүйлийн зүй тогтлыг учир зүйг олохыг хариуцдаг зүүн талаар харин эмэгтэйчүүд зөн бэлэг, харилцааг хариуцдаг баруун талаараа бодож сэтгэдэг байна. Иймээс эрчүүд элдэв дэл сул юмсыг орхижхамгийн гол зүйлсийг тогтоодог байхад харин эмэгтэйчүүд бүр эсрэгээр хамгийн өчүүхэн зүйлсийг ч марталгүй тогтоодог аж. Иймээс эрэгтэй хүн жижиг сажиг зүйл тогтоох чадваргүйгээс дэлгүүр хэсэх гэдэг тэдний хувьд там болох учиравах гэсэн зүйлээ шууд аваад гардаг бол эмэгтэй хүмүүс олон дэлгүүрээр хэсэж авах гэсэн зүйлийнхээ үнэ, өнгө үзэмж, чанарыг сайтар судалж байж аль ашигтайг нь сонгож наймаа хийдэг байна. Энэ ялгаанэг их ач холбогдолгүй мэт санагдавч үнэн хэрэгтэйбидний сексийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг. Сэтгэл судлаачид “тархи бол эротикийн гол эрхтэн” гэж үздэг нь дэмий ч нэг хэлсэн хэрэг бус. Эрэгтэй хүн хоромхон зуурын хугацаанд энгэр зөрүүлэхэд бэлэн болдог. Өөрөөр хэлбэл тэд энэтухай зөвхөн бодоход л аль хэдийнэ бэлэн болно гэсэн үг. Гэтэл эмэгтэйчүүдийн сэрэл хөдлөхөдсэтгэл санааны байдал, тохирсон нөхцөл бас удаан хугацаа шаардагддаг. Эрчүүд бэлэг эрхтэний том жижиг, дур тавилтын эрчим, сексийн үргэлжлэх хугацаа зэрэг техникийн гэж болохоор зүйлд санаа зовдог. Гэтэл эмэгтэйчүүдэд энэ бүхэн чухал бус хамгийн гол ньсэтгэлийн тааламж бүрдсэн нөхцөл л хэрэгтэй байдаг байна. Судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь сэтгэл тааламжтай байдалд амьдралдаа ганц ч удаа сексдэж үзээгүй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Харин эрэгтэйчүүд эр эмийн ажил эхэлснээс хойш хоёр минутын дараа дур тавьдаг аж. Эрэгтэй хүмүүс бараг бэлгийн ажил хийх болгондоо дур тавьдаг боловч үргэлжлэх хугацаа нь таван секунд. Харин эмэгтэйчүүд байнга дур тавихгүй ч үргэлжлэх хугацаа нь бүтэн минут хагас үргэлжилдэг. Хүний насан туршдаа дур тавьсан хугацааг тооцож үзэхэд эрэгтэйчүүдэд дунджаар найман цаг, эмэгтэйчүүдэд бүхэл бүтэн хоног оногддог байна.

Дур тавингуут эрэгтэй хүний цусан дахьгормоны хэмжээ огцом буурдаг байна. Иймээс эрэгтэй хүн хүчээ нөхөхийн тулд унтаж амрах шаардлагатай болдог гэнэ. Харин энэ үед эмэгтэйн цусанд окситоцин гэдэг гормон ихээр ялгардаг аж. Энэ гормоны ачаар эелдэг нааланхай байдал, эр нөхрөө тэвэрч эрхлүүлэх гэсэн хүсэл төрдөг. Окситоцин нь ялангуяа эмэгтэй хүн төрөнгүүт цусанд нь маш ихээр бий болдог. Харин эр хүнд энэ гормон байхгүйтэй адил. Энэ гормоныг эр хүнд тестостерон гэдэг өөр гормон орлодог. Энэ гормон эр хүний бэлгийн чадавхийг идэвхжүүлэхийн зэрэгцээ эр хүнийг илүү хэрцгий, догшин байдалтай болгодог. Үүнийг АНУ-ын Аризоны Их сургуулийн биологч эрдэмтэд баталсан байна.Туршилтын азарган тахиануудын цусан дахь тестостероны хэмжээг ихэсгэхэд тэд ердийн байдгаасаа хоёр дахин илүү зодолдож байсан аж. Харин эм тахиануудын цусандэмэгтэй хүний гормон болохэстрогений хэмжээг нэмэхэд тэд азарган тахиануудыг огт тоохоо больж бүх анхаарлаа зөвхөн дэгдээхэйнүүддээ зориулж байжээ.Төрсөн эх хүүхдээ хөхүүлж байхдаа яг ийм зан төрхтэй болдог бөгөөд эрдэмтэд эстрогенийг“гэр орны гормон” ч гэж нэрлэдэг. Чухамхүү энэ гормоны ачаар эмэгтэйчүүд уян налархай, сэтгэл булаам төрхтэй болдог аж.Эр, эм хүмүүст бас сэтгэлийн дарамтыг арилгаж өөртөө итгэх итгэл төрүүлдэг серотон гэдэг гормон харилцан адилгүй хэмжээтэй байдаг нь сексийн ажилд шууд биш ч гэсэн дам нөлөө үзүүлдэг байна. Эмэгтэй хүнд энэ гормон эрэгтэйчүүдийг бодвол их удаан хугацаанд бага хэмжээгээр ялгардаг. Иймээс эмэгтэйчүүд өөрсдийн гоо үзэмжинд байнга сэтгэл дундуур байдаг бол харин энэ гормон хэвийн хэмжээнд байгаа эрэгтэйчүүд өөртөө бүрэн итгэлтэй сэтгэл дүүрэн явдаг аж.

Эр эмийн үл ойлголцох явдалд биднээс өөрсдөөс маань хамаардаг бас нэг шалтгаан байдаг аж. Аль ч улсадбайгалийн хуулийн эсрэг нэг бичигдээгүй хууль байдаг. Энэ нь “Нямбай байгаач, чи чинь эмэгтэй хүүхэд шүү дээ” “Битгий усан нүдлээд байгаач, чи чинь эрэгтэй хүүхэд шүү дээ” гэж хүүхдийг багаас нь хүмүүжүүлдэг явдал. Охидыг багаас нь уян зөөлөн, гэр орны ажилд нямбай, халамжтай болгох гэж хүмүүжүүлнэ. Харин халамжтай ээж болоход зайлшгүйшаардлагатай сексийн хүмүүжлийг ор тас орхигдуулдаг. Гэтэл охидууд хүнтэй суугаад хүүхэд гаргахын тулд сексдэж таарна биз дээ. Харин хөвгүүдийг зоригтой, зорьсондоо хүрэх чадвартай, өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлдэг. Иймээс ирээдүйн эцэг маань бага байхаасаа л зорисондоо хүрэх бүрэн эрмэлзэлтэй болон хүмүүждэг. Тэгээд шилжилтийн насанд хүрэнгүүтэй энэ зорилго нь секс болон хувирдаг. Эцэг эх нь хүүгээ эм хүнтэй ойртсоныг дуулаад харамсахын оронд харин ч бахархаж хүүгээ эр хүн боллоо гэж хөөрцөглөнө. Харин охиноо насанд хүрсэн байсан ч хамаагүй эр хүнтэй ойртосныг мэдэнгүүтэй хагарч үхтлээ уурлацгаана. Гэтэл олонх охид шилжилтийн насанд хүрэнгүүтэй энэ хатуу хуулийг ил эсэргүүцдэггүй юм гэхэд далдуур зөрчиж эхлэдэг. Тэгээд ээж болонгуутаа бас л эцэг эх шигэээнэхуулиар охиноо хүмүүжүүлж эхлэдэг аж.

Ийнхүү энэ бичигдээгүй хууль үеэс үед дамжин хэрэгждэг. Энэ хүмүүжил нь үнэндээ хүүхдийг ялангуяа охидыг баригдахгүй бол болно гэсэн ойлголттой болгодог аж. Эцэст нь хэлэхэд одоогийн эрэгтэй эмэгтэй хүмүүс гучин жилийн өмнөхөөс огт өөр болсон гэнэ. Энэ нь шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой аж. Дэлхийд өнөөдрийг хүртэл үргэлжилж буйолон дайн, хүүхдийг тоог хязгаарлах, эхийн гэдсэнд байхад нь ургийн хүйсийг мэдэх боломжтой болсноос охин хүүхэд гаргах нь цөөрсөн зэргээс шалтгаалж өнөө үедэрэгтэйчүүдийн тоо эрс цөөрсөн байна. Иймээс нэг эрэгтэйд олон эмэгтэй онгдох болсон тул эмэгтэйчүүдийн төлөө эрчүүд үхэн хатан тэмцэхээ больж идэвхгүй,тайван, зөөлөн аядуу зан араншинтай болжээ. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүйихэнх тохиолдолд бүр илүү цалин авах боломжтой болсон болохоор орон тооны эр нөхөр гэгдэх нэг илүү хоолны савтай байх шаардлага, сонирхол багасчээ. Иймээс эмэгтэйчүүд хүүхэд гаргаж эр нөхөргүйгээр дангаараа амьдрах явдал ихэссэн байна. Нөгөө талаас эмэгтэйчүүд амжилттай ажиллаж их цалин авахын тулд хатуу чанга байх, зорьсондоо хүрэх мятрашгүй эрмэлзлэлтэй болох зэрэг эрэгтэй хүний зан чанарыг эзэмших боллоо. Янз бүрийн мэдээлэл авах боломж нээлттэй болсон орчин үед эмэгтэйчүүд сексийн боловсролд бие даан суралцаж ор хөнжлийн ажилд эрчүүдээс илүү гарна уу гэхээс дутахгүй болоод байна. Саяхан болтол хөлс, хиртэй цамц эр хүний чимэг мэтээр үздэг байсан үзэл бодол үндсээрээ өөрчлөгдөжэрчүүд цэвэр үзэмжтэй явахыг эрмэлзэх боллоо. Учир нь ийм эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагдах болсон аж.Шуудхан хэлэхэд өнөө үед эр, эмийн байр суурь эрчимтэй солигдож байна. Магадгүй таны ач, зээ наргучыг тань хүмүүжүүлэхдээ“Аядуу зөөлөн, уян налархайбайгаач. Чи чинь эр хүн шүү дээ” , “Битгий усан нүдлээд бай. Чи чинь эм хүн шүү дээ” гэж хүмүүжүүлдэг болчихож магадгүй л байх. Ингэтэл зай ч бий, лай ч бий нь үнэн. Гэхдээ л эр, эмийн үүрэг хэрхэн өөрчлөгдөж байгаа нь хэний ч нүдэнд илбайна шүүдээ.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *