Categories
мэдээ нийгэм

Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засварлаж өглөө

Өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн сахиурын өрөөг засч, тохижуулан хүлээлгэн өглөө. Өнөөдрөөс ийнхүү ашиглалтанд орж буй сахиурын өрөөг Рапид Вишн сан нийгмийн хариуцлагаа ухамсарлан, санаачлан тохижуулсан бөгөөд өмнө нь модон сандалнаас өөр тавилгагүй байсан өрөөг модон сандал, хоёр давхар ор, хувцасны өлгүүр, гутлын шүүгээ, ус цэвэршүүлэгчтэй болгожээ.

Эрчимт эмчилгээний тасагт ихэвчлэн нилээд хүнд нөхцөлд орсон өвчтөнүүд ирж үйлчлүүлдэг учир заавал сахиуртай байх шаардлагатай бөгөөд ихэвчлэн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн үйлчлүүлдэг. Энэ үеэр өвчтөнийг сахиж буй сахиур өөрөө сэтгэл санаа, бие махбодын хувьд эрүүл байх нь тун чухал. Иймд энэхүү өрөөг тохижуулснаар олон цагаар өвчтөнийг сахиж байгаа сахиурууд хэсэг хугацаанд ч гэсэн ая тухтай өрөөнд амарч байх боломжтой боллоо. SAHIURГССҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасагт өдөрт ойролцоогоор 30 орчим хүн үйлчлүүлдэг гэвэл сахиур болох 30 хүн өдөр шөнөгүй модон сандал дээр шахцалдан сууж өнгөрөөдөг байв. Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн их засварын үеэр сахиулууд өрөөний гадна талд байрлаж босон бол одоо дулаанаа алддаггүй хаалга цонхтой, сангийн иж бүрэн завсар хийсэн, цахилгаан гэрэлтүүлгийн монтажыг шинээр хийсэн, олон хүн нэг дор утсаа цэнэглэх боломжтой иж бүрэн засвар хийсэн өрөөндөө ороод байна.SAHIURӨрөөг хүлээлгэн өгөх ёслолын үеэр осолд орсон хүүгээ сахиж, эмнэлэгт 24 хоногийг өнгөрөөсөн буурай С.Мөнхтогоо дэлхийн энергийн төвийн зургийг, алд цэнхэр хадгийн хамт өрөөнд заллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *