Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийж байна.
Засгийн газрын хуралдаанаар “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталсан. Уг журамд 17-21:00 цагийн хооронд айлууд цахилгаан халаагуур ашиглахгүй, ААН-үүд хэрэглээгээ 20 хувиар бууруулахаар тусгажээ.
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ.
Иймээс 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Гэхдээ цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн өрхүүдэд энэ заалт хамаарахгүй.