Categories
мэдээ нийгэм

“Эрчим хүчний хэлхээ холбоо” –ны тухай Зүүн хойд Азийн шинжээчид ярилцаж байна

Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт болж байна. Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уг уулзалт нь “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд болж байгаа юм.

Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаачид оролцож байна.

Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр Стратегийн судалгааны хүрээлэн болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зүүн хойд азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 04 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *