МҮХҮАТ-аас жил бүр зохион байгуулдаг оны онцлох аж ахуйн нэгжийг тодруулах 24 дэх удаагийн “Энтрепренер-2020” ёслолын ажиллагааг энэ жил цуцалж буйгаа мэдэгдэв.
“Энтерпренер” нь тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг шалгуураар аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг.
МҮХАҮТ-ын судалгаагаар, хөл хорио тогтоосноос хойш 150 гаруй мянган хүн ажлын байраа алдаж, цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүх салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ.
Хөл хорионы нөхцөл байдал бизнесийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар буурсан тул ийнхүү өнжих шийдвэр гаргасан байна.
Цар тахлын халдварын улмаас УОК-оос бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шат дараатай шилжүүлж, хөл хорио тогтоогоод байгаа юм.