Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагч монгол залуу Данкон маршийн рекордыг эвджээ

Данкон маршийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уг маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцож, 25 км болон 100 км замд маршаар гүйдэг аж. Тус маршийг армийнхаа бэлэн байдлыг шалгах зорилгоор зохион байгуулдаг гэнэ. Данкон-2015 НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдсан байна. 80 гаруй орны 320 энхийг сахиулагчид тэмцээнд оролцжээ. Хятадаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон аж. Монголоос 11 энхийг сахиулагч оролцсон байна. Эхний гараанд Монгол, Хятад, Балбаас оролцогчид өрсөлджээ. Хятадаас оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүлсэн байна. . Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордийг 02 цаг 07 минут болгон шинэчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *