Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе

Энэтхэгт үл мэдэгдэх өвчнөөр 300 орчим хүн өвчилжээ

Энэтхэгийн Андра Прадеш мужийн Элуру хотноо өнгөрсөн ням гаригт үл мэдэгдэх өвчин дэгдэж, 300 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэний хоёр нь нас барсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Түүнд дурдсанаар тэдгээр өвчтөнүүдэд дотор муухайрах, гэнэт ухаан алдаж унах, амнаас нь хөөс цахрах, дагжин чичрэх, нүд улайж загатнах, бөөлжих зэрэг ижил шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Өвчлөгсдийн дийлэнх нь хүүхэд, өндөр настнууд аж. Андра Прадеш мужийн эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Шринивасын онцолсноор эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн мэдрэлийн тогтолцоо нь ихэвчлэн гэмтсэн байсан гэв. Одоогоор уг нууцлаг өвчний гарал үүслийг тогтоогоогүй байгаа ч ундны усны бохирдол, хоолны хордлогоос улбаатай байх магадлалтай гэж үзэж байна. Тус улсын эрүүлийг хамгаалах яамнаас дээрх өвчтөнүүдийг ковидын шинжилгээнд хамруулсан ч хариу нь сөрөг гарчээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *