Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газраас 2,8 сая ам долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

“Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчинг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн нийт 2,8 сая ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг албан ёсоор өнөөдөр хүлээлгэн өглөө. Монгол Улс, Энэтхэгийн Засгийн газар хооронд Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн сургалтын орчныг шинэчлэх төслийн асуудлыг хэлэлцэн тохирч, тусламжийн гэрээ байгуулсан байдаг.

Дээрх тусламжийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын жижиг, дунд, үйлдвэрийг өндөр техник, технологитой мэргэжилтэй ажилтнаар хангах замаар Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт хоёр тал санал нэгдсэн.

Ийнхүү төслийн хүрээнд тус сургуулийн зургаан мэргэжлийн нийт 2 сая 838 мянган ам.долларын өртөгтэй дадлагын газрыг шинэчлэн, тоног төхөөрөмжөөр хангажээ. Мөн тус сургуулийн багш нарыг Энэтхэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, Энэтхэг багш нарыг тус сургуульд ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *