Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн 16 жил өлсгөлөн зарласан эмэгтэй өлсгөлөнгөө зогсоожээ

Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Шармила 16 жилийн турш өлсгөлөн зарласны эцэст мягмар гаригт дуусгахаар болжээ. Тэрбээр 2000 онд нутгийн зүүн хойд хэсгийн Манипурт 10 нутгийн иргэн энэтхэг цэргүүдэд алагдсаны дараа өлсгөлөнгөө эхлүүлж байжээ. Түүнээс хойш түүнийг олон хүмүүс “Манипурын төмөр хатагтай” хэмээн нэрлээд байсан юм. Шармила нь энэтхэгийн тусгай хүчний армийн цэргүүдийн бүс нутагт гаргаж байгаа буун дуу, зэвсэгт хүчирхийллийн эсрэг тэмцэж иржээ.

Тэрбээр 2005 онд Нобелийн шагнал авсан ч тэрбээр хатуу хамгаалалтанд байсан учир Манипур дахь Жавхарал Неругийн эмнэлгээс буцаагдаж байжээ. Шармила нь 2014 оны наймдугаар сарын 20-нд Манипурын Импал шоронгийн эмнэлгээс суллагдсан ба хоригдож байхдаа 14 удаа амиа хорлох оролдлого хийж байжээ. Нью Делигийн оршин суугчид түүний амийг хотын захиргаа хариуцах ёстой хэмээн жагсжээ. Манипурын засаг захиргаа ард иргэдээ ерөөсөө боддоггүй бөгөөд төв засгийн газрын дарамтанд байдгийг орон нутгийн оршин шүүгчид хүчтэй шүүмжилж байна. Шармила дараа жил Манипурынын засаг захиргааны сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгджээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *