Энэтхэгийн хойд хэсгийн Уттараханд мужид үүсээд буй үерийн гамшгийн улмаас 34 хүн амиа алдсан талаар мужийн ерөнхий сайд Пушкар Сингх Дами мягмар гаригт мэдэгдэв.
Тус муж нас барагсдын ар гэрийнхэнд 400 мянган энэтхэг рупи буюу ойролцоогоор 5329 ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ.
Тэрбээр мөн “Орон гэрээ алдсан хүмүүст 109 мянган рупи (1452 ам.доллар) олгох болно. Цаашлаад мал хуйгаа гарзадсан хүмүүст туслалцаа үзүүлэх боломжтой” гэжээ.
Найнитал бол тус мужийн хамгийн их хохирол амссан газруудын нэг юм. Тус бүс нутгийн иргэдийг аврахын тулд Гамшгаас хамгаалах үндэсний хүчин болон Энэтхэгийн нисэх хүчний багуудыг дайчлан ажиллуулжээ.
Одоогоор таван хүн сураггүй алга болоод байгаа аж.