Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ өвөл отрын бүсэд 8.4 сая мал өвөлжинө

Энэ өвөл 19 мянган өрхийн 8.4 сая мал отрын зургаан бүсэд хуваагдан өвөлжинө.

УОК-ын шийдвэрээр 21 аймгийн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг хийхэд энэ жил өвөлжилт дундаас дээгүүр түвшинд байх таатай дүр зураг гарчээ.

“Үүнд тайвширч болохгүй, цаг агаарын үзэгдэл гэнэтийн, тааварлашгүй байдаг. Нийт нутгаар өнгөрсөн зун харьцангуй хур чийгтэй, сайхан байсан ч эрсдэл бий. Хэрэв огцом хүйтэрч, цас орвол газрын хөрс чийгтэй тул мал хэвтэргүйтэх, газар эрт хөлдөх нөхцөл байдал үүсэхээр байгааг салбарын яамнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

Одоогоор малчдын 92 хувь нь өвс тэжээлээ, 97 хувь нь малын хашаагаа бэлтгэжээ. Аймаг, нийслэл, орон нутгийн өвлийн бэлтгэл 65 хувьтай байгаа бөгөөд 45.1 мянган уст цэг буюу нийт худгийн 92 хувийг ашиглалтад оруулаад байна.

Аймаг орон нутагт отрын зохион байгуулалт хийж дууссан бөгөөд отрын бүсэд өвөлжих шилжилт хөдөлгөөнийг аймгийн мал эмнэлгийн газрын хяналт дор хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *