Categories
мэдээ нийгэм

Энэ удаагийн сонгуульд 18-24 насны 324 мянган иргэн саналаа өгнө

ҮСХ-ны мэдээллээр, Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна.

Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 23-ны байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад 2.000.624 иргэн бүртгэгджээ. Үүнээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130:747 сонгогч бүртгэгдээд байна.

Сонгуульд оролцож санал өгөх нийт иргэдээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна.

2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

Ирцийн хувьд, 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-аас дээш насны иргэдийн 97 хувь идэвхтэй оролцож, саналаа өгч байв. 2016 онд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

2020 оны энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-аас дээш насны хүмүүс байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *