Categories
мэдээ нийгэм

Энэ сарын сүүлээр хүйтэрч ихэнх нутгаар цас орно

Аравдугаар сарын эхний 10 хоногт зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрсэн билээ. Энэ долоо хоногт зарим уулархаг нутгаар цас орно. Сарын хоёрдугаар 10 хоногт цаг агаар тогтуун байх ч Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох нь. Харин сарын гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цастай. Энэ сард Увс, Завханы хойд хэсгээр хамгийн их унах аж. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Аравдугаар сард Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *