Categories
мэдээ нийгэм

Энэ сарын еснөөс ихэнх нутгаар цас орж, шуурна

Цаг уурын байгууллагаас гаргасан 7 хоногийн тойм мэдээнээс харахад 2016 оны 11 дүгээр сарын 04, 05, 06-ны өдөр нутгийн хойд хэсэг буюу Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 11-28 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

2016 оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар улсын болон орон нутгийн чанартай хаагдсан зам, даваа байхгүй. Өнөөдрийн хувьд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар тогтуун байх төлөвтэй байна.

Цаашид 11 дүгээр сарын 09, 10,11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар дараах зөвлөгөөг анхаарна уу.

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна.

Мөн цас орж өдөртөө дулаарсны улмаас автозам, даваанд хальтиргаа гулгаа үүссэн тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, иргэд явганаас гэмтэж бэртэхээс болгоомжлох, гол, мөрөн, нуурын ус хөлдөж мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *