Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 27-ноос өрхийн эмнэлэгүүд шээсний шинжилгээ авч эхэлнэ

Иргэд заавал хоёрдугаар шатлалын
эмнэлэгт очиж шээсний шинжилгээ өгдөг байсныг өөрчлөн, нийслэлийн бүх
өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох гэж буй талаар бид өмнө
мэдээлсэн. Энэ сарын нэгнээс эхлэн ашиглалтанд орох ёстой байсан энэхүү
аппарат зарим өрхийн эмнэлэгүүдэд тусгай лабратори байхгүй, байсан нь
өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй зэрэг шалтгаанаас болж саатаад
байсан.

Харин өнгөрсөн баасан гарагт
шаардлагатай байгаа тест, оношлуурууд ирсэн байна. тиймээс энэ сарын 27
гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний 10 гаруй үзүүлэлт
бүхий аппаратууд ашиглалтанд орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *