Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт 128 бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.

Хуваарьт энэ сарын 16, 17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох бол 21, 22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Мөн наймдугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно гэж Монгол бөхийн холбооноос мэдээллээ.

Барилдаануудыг зохион байгуулахдаа бүртгэл хийх удирдамжийг гаргасан байна.

Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахаар болсон юм.

Энэ дагуу наймдугаар сард болох барилдаануудыг задгай талбайд, үзэгчгүй зохион байгуулахаар болсон гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *