Энэ сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 61337 га ой, хээрийн бүс шатсан байна.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 хүн, 269 автомашинтай ажилласан байна.