Categories
мэдээ соёл-урлаг

Энэ сард хүлээлт үүсгэж байгаа кинонууд

Image result for cinema

Энэ сард арав гаруй хоног бүх нийтээр амрах тул иргэд амралтын өдрүүдээ хэрхэн тэмдэглэхээ төлөвлөж байгаа. Зарим нь гэртээ кино үзэн амарч, зарим нь аялал, зугаалга, хөдөө, гадаа явахаар зэхэж буй байх. Иймд Монголд нээлтээ хийсэн, хийхээр төлөвлөж буй Холливудын кинонуудыг танилцуулж байна.

“DESPICABLE ME 3” зурган илэрцүүд

DESPICABLE ME 3

Зургадугаар сарын 30-ны өдөр Монголд нээлтээ хийгээд буй “Сарыг хулгайлах төлөвлөгөө-3” киног зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч сонирхон үзэж байна. “Universal pictures” кино компанийн минионуудын түүхийг өгүүлэх энэхүү бүтээл одоогоор “Бокс оффис” жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ удаагийн кинонд Гругийн амьдралд түүний ихэр Дру орж ирснээр үйл явдал өрнөнө. Дру нь сэтгэл булаам, сэргэлэн, хөгжилтэй бас Гругээс илүү сайхан амьдралтай, гэвч Дру түүнтэй хамтарч сүүлийн гэмт хэргийг үйлдэхийг хүссэнээр киноны адал явдал өрнөх аж.

Кино Тэнгис, Өргөө, Гэгээнтэн кинотеатруудаар өдөр бүр гарч байна.

spiter man i back зурган илэрцүүд

“ХҮН ААЛЗ ЭРГЭН ИРСЭН НЬ”

Энэ лхагва гаригт Монгол Улсад нээлтээ хийгээд буй “Хүн аалз иргэн ирсэн нь” эйкшн төрлийн кино Өргөө, Тэнгис, Гэгээнтэн кинотеатруудын дэлгэцнээ гарч байна. Энэ удаагийн өндөр барилга дундуур дүүлэн нисэгч супер баатар хүн аалз болон жирийн нэг ахлах сургуулийн өсвөр насны хүү Петер Паркерын амьдралыг хэрхэн хослуулж буй талаар кинонд өгүүлнэ. Түүний үйл хөдлөл бүрийг Тони Старк зааж зааварчилж, Паркер удалгүй Хүн аалз хэмээх баатрын дүрд орж эхэлнэ. Кинонд хэрцгий Тас гарч ирснээр түүн хувьд үнэтэй бүхний амьдралд аюул заналхийлэх болно. Энэ бол түүний хувьд бүх хүчээ дайчилсан тулаан байх болно. Хүн аалз эргэн ирсэн нь кино нийт 133 минут үргэлжилнэ.

transformes зурган илэрцүүд

“ТРАНСФОРМЕРС – СҮҮЛЧИЙН БААТАР”

“Трансформерс-5” буюу “Сүүлчийн хөлөг баатар” кино нь энэ зуны төдийгүй ойрын жилүүдийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлд зүй ёсоор тооцогдож байна. Алдартнуудын цугларал Холливудын алдарт найруулагч Майкл Бэй-ийн найруулсан энэ бүтээлийн гол дүрд нь Марк Уоллберг, Антони Хопкинс, Жош Духамел зэрэг алдарт жүжигчид тоглосноос гадна залуу дуучин, бүжигчин Изабелла Мөүнер Робот франчайзад нэгджээ. Сонирхолтой өгүүлэмж, тайлал бүхий 2007 онд эхэлсэн уг цувралын тав дахь бүтээл болох “Сүүлчийн хөлөг баатар” хэмээх энэ цувралд хүн төрөлхтөний түүхийн нэг хэсэгтэй трансформуудын түүх огтлолцох юм. 12 хөлөг баатрын сүүлчийнх нь хэн байх, түүхийн нууцын нугачаанд тэдний аврах түлхүүр хаа нэгтээ нуугдаж байгааг энэхүү кинонд техник, технологийн дэвшлийг ашиглан гайхалтай үзүүлсэн бөгөөд энэ нь тайлал болох юм байна.

Кино Тэнгис, Өргөө, Гэгээнтэн кинотеатруудаар өдөр бүр гарч байна.

-ТУН УДАХГҮЙ ДЭЛГЭЦНЭЭ-

rise planet apes 2017 зурган илэрцүүд

“БИЧИН ГАРИГИЙН ДАЙН”

Анх 2011 онд “Rise of the Planet of the Apes” буюу “Бичин гаригийн сэргэн мандалт” нэртэйгээр гарч байсан энэ кино “The Dawn of the Planet of Apes” нэртэйгээр 2014 онд хоёр дахь цувралаа үзэгчдийн хүртээл болгосон байдаг. Хүн бичний тулаан өнгөрсөн удаад Цезараар удирдуулсан генетикийн өөрчлөлттэй бичний сүрэг өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хэрэгцээ шаардлага нь өсч буйгаар өрнөдөг. Харин нөгөө талаас арав гаруй жилийн турш хүн төрөлхтөний дунд вирус тархсаны улмаас хүн ам нэлээдгүй цөөрсөн байна. Тэд зэрэгцэн амар амгалан оршихын тулд хэн нь илүү давамгай болохоо харуулна. Харин энэ удаа хүн бичний хооронд юунаас болж дайн өрнөх бол? Бичнүүд хүн төрөлхтөнөөс дутахгүй зэвсэг, техниктэй болж, мөргөлдөөн үүсэхэд хүмүүс бичнүүдийг олзлож буйгаар кино өрнөнө. Гэхдээ тэд нэгэн ертөнцөд мөр зэрэгцэн амьдрах уу, эсвэл аль нэгийгээ зүйл дуусгах уу гэх сонголтын өмнө ирнэ.

Нийт 101 минут үргэлжлэх “Бичин гаригийн дайн” кино долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Өргөө, Тэнгис кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлнэ. Одоогоор цагийн хуваарь төлөвлөгдөөгүй байна.

ВАЛЕРИАН зурган илэрцүүд

“ВАЛЕРИАН”

Найруулагч Люсь Бессоны бүтээл “Валериан” адал явдалт, уран зөгнөлт энэхүү кинонд ирээдүйд байж болох гаригийг дүрслэн, хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн амьдрах харийн амьтдыг дүрслэн гаргажээ. 130 минут үргэлжлэх энэ киног 13-аас дээш насныхан үзэх боломжтой юм. Францын алдарт “Валериан ба Лаурелин” комикоос сэдэвлэсэн тус кинонд цаг хугацаагаар аялан даалгавар биелүүлэгч хүмүүний ертөнцийн тусгай ажилтан Валериан өөрийн хамтрагч Лаурелинтай галактикын эзэнт гүрнийг мөрдөх даалгавар авснаар гариг эрхсийн дунд байрлах ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган өөр төрөл зүйлийн амьтад амьдардаг гайхамшигтай хот Альфад очин үйл явдал өрнөнө.

Тус кино долдугаар сарын 21-ний өдрөөс Өргөө кинотеатрт нээлтээ хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *