“BBC” агентлаг 2022 оны нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг гаргажээ. Тэдний дунд дэлхийн хөгжмийн урлагийн үзэгдэл болсон Билли Эйлиш, Украины тэргүүн хатагтай Елена Зеленская, жүжигчин Приянка Чопра, Селма Блэйр, “Оросын тайзны хатан хаан” Алла Пугачева, Ираны уулчин Эльназ Рекаби, гурвын харайлтын дээд амжилтын эзэн Юлимар Рохас, зохиолч Юлимар Рохас гэх мэт бүсгүйчүүд багтжээ. Энэ нь BBC-ийн “100 эмэгтэй” нэвтрүүлгийн арав дахь улирал явагдаж дуусаад нэгдсэн дүнгээ танилцуулж байгаа явдал юм. Энэ завшаанд өнгөрсөн арван жилийн хугацаанд эмэгтэйчүүдэд ямар ахиц, дэвшил гарсныг дүгнэхээр шийдсэн аж. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх бүхэлдээ эрс сайжирч, эмэгтэй удирдагчдын тоо олширсноос эхлээд “MeToo” хөдөлгөөн гээд эмэгтэйчүүдийн эрх асар их сайжирсан үр дүн байгаа хэдий ч олон улс оронд тэдний эрх зөрчигдсөөр буй аж.
Энэхүү жагсаалтад 2022 онд тэмцлийн төвд явж байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн багтсан байна. Тэд Иранд өөрчлөлт хийхийг шаардаж, Оросын булаан эзлэгчидтэй хийж буй Украиныг дэмжин тэсвэр хатуужил, эсэргүүцэх хүчний илэрхийлэл болсон эмэгтэйчүүд юм.