Categories
мэдээ цаг-үе

Энэ оны нэгдүгээр улиралд багтаан тэтгэврийн хэмжээг нэмэх зохицуулалтыг төсөлд тусгажээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хүн амын дундаж наслалт 2021 онд 71 болж 26 жилийн өмнөх Нийгмийн даатгалын хуулийг анх батлах үеийн түвшинтэй харьцуулахад 7.3 жилээр өссөн. Тэтгэврийн насныхан 2021 онд нийт хүн амын 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.4 хувьд хүрэхээр байна. Ирээдүйд бий болох насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь цаашид Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа тул хуульд шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ.

Хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.

14:18 2023/01/12

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан бөгөөд гишүүдийн олонхын саналаар уг тогтоолын төслийг баталлаа.

Үргэлжлүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй таван саналыг хэлэлцсэн юм. Тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *