Categories
мэдээ нийгэм

Энэ наадмаар жороо морьдын уралдаан болно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өнөөдөр баяр наадмын өдрүүдэд хурдын морины уралдааныг зохион байгуулах, эрлийз морьдыг хэрхэн ангилах талаар мэдээлэл хийлээ.

Энэ жилийн тухайд Хүй долоон худагт цугласан наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтон монгол” үзүүлбэрийг морьд эргэх хугацаанд үзүүлэх юм байна. Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос холч, жороо морьдын уралдааныг зохион байгуулах нь энэ жилийн онцлог аж. Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд, долдугаар сарын 11-нд азарга, их нас морьд, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдах юм байна. Долдугаар сарын 13-нд эрлийз морины уралдаан болж, Уяачдын баяр тэмдэглэх юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах тогтоол гаргаж, 2011 оноос эхлэн тусад нь уралдуулж эхэлсэн. Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулж байгаа. Хурдан морины салбар хорооны дарга, хошууч генерал З.БолдбаатарЭрлийз морьд жил бүр харилцан адилгүй тоогоор уралддаг юм. 2012 онд 50, 2013 онд 60-аад эрлийз морь уралдаж байсан бол 2014 онд 150 орчим болж нэмэгдсэн. Эрлийз хурдан морины дээд нас, дунд нас, бага нас гэж гурав хуваадаг. Дээд насанд азарга, их нас, соёолон, дунд насанд хязаалан, шүдлэн харин бага насанд даагыг уралдуулдаг. Монгол морины уралдааны бай, шагналтай ижилхэн байдаг. Тэр байтугай уяачдад цол олгохдоо эрлийз морины уяачдыг оролцуулан дүгнэдэг” гэж ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *