Categories
мэдээ нийгэм

Энэ жил сурах бичгийг дахин хэвлэхгүй

Ерөнхий боловсорлын сургуулийн 1-12-р ангид нийт 160 орчим төрлийн сурах бичиг ашигладаг байна. Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хамааран олон төрлөөр хэвлэгдэн худалдаанд гардаг аж. Энэ жил сурах бичгийг дахин хэвлэхгүй хэмээн Боловсролын яамнаас мэдэгдсэн. Харин хуучин сурах бичгийн хүрэлцээг хангахын тулд тендэр зарлаж, шалгарсан компани нь хэвлэх ажилдаа оржээ .

Өнөөдрийн байдлаар 1-7-р ангийн сурах бичиг бүрэн хэвлэгдэж дууссан. Харин 8-9-р ангийн сурах бичигийг хэвлэх ажил явагдаж байгаа аж. Мөн ахлах ангийн сурах бичгийг хангалттай хүрэлцээтэй байгаа учраас дахин хэвлэхгүй гэжээ.

Сурах бичгүүдийг Боловсролын газраар дамжуулан сургуулиудад хүрсэний дараа зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Сурах бичгийн үнийн хувьд хамгийн хямд нь 800 төгрөг бол үнэтэй сурах бичиг нь 4500 төгрөгийн үнэтэй худалдаалагдах ажээ.

Б. ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *