Categories
мэдээ нийгэм

Энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжинө

Энэ сарын 7-ноос эхэлсэн улсын хэмжээний мал тооллогын ажил маргааш өндөрлөнө. ХХААХЯ-наас мэдээлснээр энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжиж байна.

Улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж ажилласан талаар мэдээлж байна. Энэ өвлийн хувьд бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг хангажээ.

Энэ өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байх үзүүлэлттэй байгаа.

Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр 50 хувиар сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *