Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Манай улсад түргэвчилсэн оношлуурын тоо хангалттай буюу 100 мянга орчим бий. Мөн амны хаалт, эм, эмнэлгийн хэрэгслүүд хангалттай байгаа ба нөхөн хангалт хийгээд явж байна. Аймаг, орон нутаг руу түргэвчилсэн оношлууруудыг илгээсэн. Уг оношлуур нь PCR-тай ижил хамар залгиураас авдаг бөгөөд 98 хувийн баталгаатай. Одоогоор хоёрдогч хавьтлаас халдвар илрээгүй ба зөвхөн ойрын хавьтлуудаас халдвар илрээд байна. Манай улсад коронавирус мутацид ороогүй” гэв.