Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 287 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 8 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 16.663 хүн байна.