Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1107 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт хүнд 11880 PCR шинжилгээ хийхэд 1107 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1024 нь Улаанбаатар хотод, орон нутагт 84 байна.

Тодруулбал, Увс 3, Ховд 7, Архангай 19, Сэлэнгэ 3, Хэнтий 2, Төв 17, Өвөрхангай 4, Баянхонгор 2, Дундговь 8, Сүхбаатар 2, Дорнод 1 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 19672 боллоо.

Халдвар авсан зургаан хүн нас барсан байна. Нийт нас баралт 37 боллоо.

/34 настай эрэгтэй 4 сарын 13 нд онош батлагдаж, ковид хүндэрснээс нас барсан. Харин 49 настай эрэгтэйгийн хувьд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр, 76 эмэгтэй дөрөвдүгээр сарын 7-нд онош батлагдсан, 64 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр, 58 настай эрэгтэй гуравдугаар сарын 5-нд онош батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр, 62 настай эрэгтэй Сүхбаатар аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад мөн адил коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барав./

Сүүлийн 24 цагт 406 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 11044 болов.

Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн:2048

Хүндэвтэр:723

Хүнд: 201

Маш хүнд: 53 хүн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *