Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 512 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 464 нь Улаанбаатар хотод, орон нутагт 48 , эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Орон нутагт: орхон 5, Увс 3, Завхан 7, Говь-Алтай 11, Өвөрхангай 11, Сэлэнгэ 7 байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 46448 боллоо.
Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 184 болж байна.
- 55 настай эмэгтэй
- 47 настай эрэгтэй
- 77 настай эрэгтэй
- 78 настай эрэгтэй
- 78 настай эмэгтэй ковидын нэн хүн хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 35733 болов.
Биеийн байдал маш хүнд 121 хүн байна.