Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 477 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 477 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 448 нь Улаанбаатар хотод, орон нутагт 25 , эмнэлгээс шалтгаалах халдвар 4 байна.

Орон нутагт: Орхон 7, Завхан 1, Говь-Алтай 4, Төв 5, Сүхбаатар 7, Архангай 1 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 45936 боллоо.

Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 179 болж байна.

  • 41 настай эрэгтэй
  • 64 настай эрэгтэй
  • 74 настай эмэгтэй
  • 90 настай эрэгтэй
  • 79 настай эрэгтэй
  • 47 настай эмэгтэй
  • 71 настай эмэгтэй
  • 81 настай эмэгтэй
  • 52 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1570 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 34230 болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *