Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн нь 955 Улаанбаатар хотод, 505 орон нутагт тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 70482 боллоо.
Мөн арван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 334 болж байна.
- 54 настай эрэгтэй
- 81 настай эмэгтэй
- 64 настай эрэгтэй
- 68 настай эрэгтэй
- 65 настай эмэгтэй
- 71 настай эрэгтэй
- 68 настай эмэгтэй
- 72 настай эмэгтэй
- 57 настай эмэгтэй
- 63 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 412 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний 55569 тоо болов.