Цагдаагийн байгууллага нийт 1089 мэдээлэл энэ сарын 26-нд шалгажээ. Үүнээс гэмт хэргийн 144, зөрчлийн 603, согтуугийн 161, зам тээврийн ослын 342, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт “….” ХХК-ийн ажилтан 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдан хөл, гар нь хугарч гэмтсэн гэв. Улмаар Улаанбаатар хот руу хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эхэлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Улаанбаатар зочид буудлын урд сааданд гар утас дээрэмдсэн хүмүүс Саппорогийн автобусны буудал дээр байна” гэсэн мэдээллийг энэ сарын 26-нд авч шалгажээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд суух 22 настай эрэгтэй М-ийн “LG-6200”, “Samsung Trend” гар утсыг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд суух 34 настай А, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 46 настай М нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж бүлэглэн дээрэмдснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.