Цар тахлын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2662 хүнээс халдвар илэрснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 349 299 болж байна.
Улаанбаатар хотод 1292 тохиолдол илэрсэн бол орон нутагт 1374 хүний өвчлөл батлагджээ.
Одоогоор эмнэлэгт 21 810 хүн хэвтэн эмчлүүлж, 67 753 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 394 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн хоногт 41-80 насны 18 хүн халдварын хүндрэлийн улмаас нас барлаа. Монгол Улсад бүртгэгдсэн нийт баралтын тоо 1116 болов. Нас баралтын шалтгааны 51 хувийг ковид хавсарсан зүрх, судасны өвчлөл эзэлж байна.