Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд эрхийн өдрөөрөө нүцгэн жагслаа

Өчигдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр Сүхбаатарын талбай дээр нэгэн содон жагсаал болов. Энэхүү жагсаалд гурван эмэгтэй хагас нүцгэнээр оффшорчдыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэд “хулгайлсан мөнгөө буцааж өг”, “хулгайч дарга нар боль”, “оффшорчдыг зайлуул” гэхчлэн лоозон урдаа зүүн, гартаа барьсан байлаа. Удалгүй цагдаа нар ирж тэдний үйлдлийг зогсоон албадан авч явсан байна. Учир нь тэд албан ёсоор жагсаал хийх зөвшөөрлөө аваагүй хэмээжээ.

Үүний дараахан жагсаалд оролцсон Б.Болор-Эрдэнэ өөрийн нүүр хуудсаар дамжуулан “Намайг Б.Болор-Эрдэнэ гэдэг. Та нар намайг хайгаад хэрэггүй. Би энэ жагсаалыг өөрөө санаачилж, өөрөө бий болгож хийсэн. Би энэ төр засагт бугшсан идээ бээрийг эх хүний хувьд арилгая гэж зориг гарган энэ жагсаалыг хийсэн. Бид л хийхгүй бол биднээс өөр хийх хүн үнэхээр алга байна. Хэн нэгэн зориглохгүй бол өөр зориглох ч хүн алга байна. Бид энэ жагсаалыг оффшорчдын эсрэг монголчуудын бүх баялгийг хулгайлж байгаа хулгайч, оффшорчдын эсрэг энэ тэмцлийг хийсэн. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бидэнд өнөөдөр баярлах шалтгаан байхгүй. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй ээ. Цагдаа нар ямар хурдан ажилладаг болоо вэ? Биднийг цагдаа тагнуулынхан хайгаад, сурвалжлаад гэр орноор яваад байна гэнэ. Ингэх ямар шаардлага байгаа юм бэ?” хэмээн бичлэгээр мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *