Categories
мэдээ спорт

Эмэгтэй уулчдын баг Алтай Таван Богдын Хүйтний оргилд амжилттай гарчээ

Алтай Таван Богдын Хүйтний оргилд Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа, Олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох, Спортын мастер Ч.Ариунзул нар Монголын хамгийн өндөрт тооцогддог Алтай таван богдын Хүйтний оргилд амжилттай гарчээ.

Тэд Хүйтний оргилд өвлийн улиралд гарсан анхны эмэгтэй уулчдын баг болж байгаа юм. Авиралт хийж байх үед агаарын температур 21-51 хэм хүйтэн байжээ.

Нийт 11 хоног авирахдаа өглөөдөө шар тостой гурил, өдөртөө талх, оройдоо аяга шөл ууж явсан бөгөөд 60 гаруй км замыг чарга чирээд алхаж туулсан байна.

Уулчин бүхний тэсвэр тэвчээр, ур чадвар, хатуужлыг шалгадаг өндөр хайрханы нэгд зүй ёсоор ордог Хүйтний оргилд Монголын гурван эмэгтэй уулчин өвлийн цагаар авирч, анх удаа эмэгтэй уулчид тус оргил дээр гарсан амжилтыг тогтоосон байна. Тэд замдаа хацраа хайрах зэргээр багагүй бэрхшээлийг давж гарсан бөгөөд энэ авиралтынхаа талаар тэд баримтат кино хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *