Манай улсад 2022 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238,329 байдгаас 48,800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулжээ.
Харин эрүүл мэндийн даатгалд 141,400 малчин хамруулахаас 49,200 буюу 34,8 хувь нь хамрагдсан байна.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын зөрүүтэй найман санал, найруулгын шинжтэй хоёр санал гаргасан байна.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.