Categories
мэдээ спорт

Эмчээр ажилладаг Сусана Родригез паралимпын триатлонд түрүүллээ

Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр триатлоны тэмцээнүүд эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан PTVI төрлийн триатлонд Сусан Родригез алтан медаль хүртлээ.

33 настай Испани тамирчин Риогийн паралимпад тавдугаар байр эзэлж байсан бол өнөөдөр ийнхүү амжилттай ахиуллаа.

Пара триатлоны дэлхийн аваргын гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай тэрээр Испанид эмчээр ажилладаг.

Испанийн Компостелагийн их сургуулийг физик эмчилгээ, эмийн чиглэлээр төгссөн Сусана Англи, Испани, Португал, Франц хэлийг маш сайн эзэмшсэн.

Чөлөөт цагаараа аялах, дуу сонсож зугаалах дуртай тэрээр төрөлхийн альбино бөгөөд алсын хараа нь 5-7 хувийн чадвартай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *