Categories
мэдээ нийгэм

Эмч нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ

Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын
нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл
мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ эрүүгийн хуульд
орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр 13.00 цагт Чингисийн
талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Түр хорооноос дараах мэдээллийг
ирүүлжээ.

Үүнд: Түр хорооны гишүүд бид 2016 оны 4-р сарын 22-ны 22.00 цаг
хүртэл холбогдох албан тушаалтнуудад тавьсан шаардлагынхаа хариуг
хүлээлээ. Эрх баригч нам эвслүүд болон холбогдох газруудаас нэгч
байгууллага хариу ирүүлсэнгүй. Доромжлол үргэлжилсээр байна. Тэд биднийг
ноомой хүлцэнгүй хонь мэтээр харж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаа
бөгөөд одоо хүлээн зөвшөөрч хүлцэнгүй хандах аваас хэдэн арван жилдээ
хонь мэт байхаас өөр аргагүй байдалд орно. Иймд бид эрхээ хамгаалан
олуулаа жагсана.

Бидний төлөө саарал ордны цонхоор харах эрх баригчид биш ажлынхаа
төлөө ар гэрээ хүртэл умартагч бид өөрсдөө л тэмцэнэ. Эрүүл мэндийн
салбарт ажиллагсад болон болон энэ салбарын цаашдын хөгжлийн төлөө санаа
зовнигч хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *