Categories
мэдээ нийгэм

Элэгний өвчнийг устгах гурав дахь эм худалдаанд гарна

Манай улс элэгний хорт хавдар өвчлөлийн тоогоор дэлхийд дээгүүр байрт ордог. Мөн элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын 95 гаруй хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй ажээ.

Тиймээс Харвони эмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-аас эхлэн хепатитын С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор олгож эхэлсэн. Тиймээс Монголд бүртгэлтэй элэгний эмүүдийн талаар эмч мэргэжилтнүүдээс асууж тодруулсан юм.

Одоогоор иргэдийн сайн мэдэх Совалди (Софосбувир 400 мг), Харвони (Софосбувир 400 мг/, Ледипасвир 90 мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.

Харвони болон бусад шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг маш хатуу хяналт тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна.

Тус агентлаг судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянаж, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдэлийн шалтгааныг судална. Мөн хүний бие махбодод тохиромжтой, аюулгүй эсэх талаарх мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэжээ.

Одоогийн байдлаар “Харвони” эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет гэсэн 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тухайлбал, Япон улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарчээ.

АНУ-ын “Гилеад Сайнс” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн 11 үйлдвэрт лицензээ өгч, энэ лицензийн дагуу Энэтхэгийн 11 үйлдвэр элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэж, худалдаалж байна.

Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд нь ерөнхий нэршлийн эмүүд байдаг учраас үнийн хувьд хямд орж ирж байгаа. Гол үйлчлэгч бодис нь адилхан учраас үйлчилгээний хувьд Харвони эмээс ялгаагүй ажээ.

Сүүлийн жилүүдэд 25-30 насныхан элэгний өвчлөлөөр нас барах нь ихэссэн, энэ өвчнөөр өдөрт долоон хүн хорвоог орхидог.Тиймээс хувь хувьсгалынхан нийлээд элэгний өвчнийг төгс эмчлэх эмийг өнгөрсөн жилээс оруулж ирсэн.

Монголчуудын элэгний С вирусийн өвчлөлийг устгах гурав дахь эм худалдаанд гарахад бэлэн болсныг “Элэг бүтэн Монгол’’ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сангаас хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Вирпас эмийг “Монос” компаниар дамжуулан 300 гаруй мянган төгрөгөөр оруулж ирэх болсноо дуулгасан.

Тус сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар“Эмийг “Монос” групп Энэтхэгээс оруулж ирэх болсон бөгөөд Вирпас эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж 80 хувь хөнгөлөх боломжийгсудалж байгаа. Хэрэв хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж чадвал 30 орчим ам.доллараар авах боломжтой” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *