Categories
мэдээ нийгэм

Элэгний эмчилгээний нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх өдөрлөг эхлээгүй байна

“Дэлхийн хепатитын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх үйл ажиллагааг 10:00-12:00 цагт Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Гэвч үйл ажиллагаа цагтаа эхлэхгүй хүлээлгэж байгаад талбайд цугласан иргэд бухимдаж байв.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд элэгний өвчлөлийн бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгч, В,С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний үнэгүй зөвлөгөө өгч нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношилгоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах байсан юм.

Монгол Улсад элэгний В,С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг аж. В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоо гаргажээ. 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан тухай арга хэмжээг зохион байгуулж байгаа “Оном” сангийнхан мэдээлж байсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В,С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Харвони эмийг оруулж, иргэдэд хөнгөлөлттэйгөөр олгож байгаа билээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барах явдлыг 50 хувиар бууруулах төлвөлгөөтэй байгаа аж.
О.САРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *