Categories
энтертаймент-ертөнц

”Элэг нэгтэн” УСК Мумбайн кино наадмын шилдэгт багтжээ

Дэлхийд хүн ам, хөгжлийн талаараа хамгийн том хотуудын жагсаалтын 2 дахь хот болох Мумбай бол Болливүдын кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай. 20 гаруй сая хүн амтай Мумбай хотын Олон Улсын кино наадамд гадны томоохон уран бүтээлчид анхаарал хандуулан шилдэг бүтээлүүдээрээ өрсөлддөг.

Энэ удаагын NMIFF Олон Улсын Кино наадамд дэлхийн 48 орноос нийт 503 кино уран бүтээлүүд өрсөлдсөн байна. Гадны томоохон уран бүтээлчдээс гадна Монгол улсыг төлөөлж цорын ганц кино оролцсон нь “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын бүтээл найруулагч ,жүжигчин Ш.Доржсүрэнгийн “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино өрсөлдөж байна. Одоогийн байдлаар эцсийн шалгаруулалтанд 7 кино шалгарч үлдээд байгаа бөгөөд түүний нэг нь “ЭЛЭГ НЭГТЭН” кино. Энэхүү наадмын эцсийн шалгаруултын үр дүн энэ оны 12 сарын эхээр болох бөгөөд тун удахгүй Болливүдийн улаан хивс нь дээр Монголын уран бүтээлчид алхах нь тодорхой болжээ. Кино урлагийн үлгэр жишээ гэгддэг гэр бүлээ цаашид олон уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихыг хүсье. Тэдэнд тэвчиж гаргасан бүхнээрээ эргээд бахархах цаг удахгүй ирэх биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *