Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 16.Сумъяа гариг. Билгийн тооллын 26. Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 07.10 цагт мандан, 18.50 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, огторгуйн үүдийг бооход сайн.Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *