Categories
мэдээ улс-төр

Элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ гардууллаа

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Эрхэм дээд Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуумд Итгэмжлэх жуух бичгээ гардууллаа. Энэ үеэр Элчин сайд З.Чинтүшиг Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуумд Үндэсний баярын өдрийг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд тус улсад 2020 онд зохион байгуулагдах Экспо-2020 Дубай арга хэмжээнд Монгол Улс оролцохоор төлөвлөж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *