Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Эквадорын шигшээ эхний ялалтаа байгууллаа

Эквадорын багийн дасгалжуулагч Р.Руэда өөрийн өмнө нь удирдаж байсан
Гондурасын шигшээг 2:1-ийн харьцаатайгаар хожсноор дараагийн шатанд
шалгарах найдвараа хадгалж үлдлээ.

Харин Гондурасын баг 2 дараалж хожигдон, хэсгийн шатнаас хасагдах нь тодорхой боллоо.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Гондурасын багийн дасгалжуулагч Луйс Фернандо Суарес Францын багт ялагдсан тоглолтонд орсон гараандаа 2 өөрчлөлт хийсэн байна.

Өмнөх тоглолтонд улаан хуудас авсан Уилсон Паласиосын оронд Хорхе
Кларос гараанд гарсан бол Энди Нахарын оронд Оскар Гарсиа гарааны
бүрэлдэхүүнд дуудагджээ.

Харин Швейцарийн багт хожигдсон бүрэлдэхүүндээ ердөө ганцхан
өөрчлөлтийг дасгалжуулагч Р.Руэда хийсэн байна. О.Минда талбайн төвд
Карлос Арболедагийн оронд гараанд гарчээ.

ГООЛУУД

Тоглолтын эхний гоол 31 дэх минутанд орсон. Эквадорын баг тоглолтын
эхнээс аюултай довтолгоо цөөнгүй хийж байсан ч К.Костли тооны харьцааг
нээж, Гондурас тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм.

Брайн Бекелесийн алсын дамжуулалтыг Хорхе Гуагуа хамгаалж чадалгүй алдснаар Костлид боломж гарч, улмаар тэрээр гоол оруулжээ.

Гэсэн ч ердөө 3 минутын дараагаар Эннер Валенси тооны харьцааг 1:1 болгосон.

Хуан Паредесийн дамжуулалтыг 3 хамгаалагч өнгөрөөсний дараагаар Валенси хамгийн эхэнд хүрсэн нь тэр байв.

Улмаар хоёрдугаар үе эхлээд 20 минут өнгөрч байхад В.Аюувигийн
булангийн цохилтонд Э.Валенси хамгийн түрүүнд хүрч, гоол оруулснаар
Эквадорын багт ялалтын 3 оноог авчирчээ.

ТОГЛОЛТЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

Эннер Валенси. Өдгөө 24 настай тэрээр Мексикийн Пачука клубт харьяалагддаг.

Шигшээдээ 14 тоглолтонд оролцон 9 гоол оруулаад байгаа тэрээр энэ
өдөр дубль хийн багтаа ялалт авчирсан учир шилдгээр нэрлэгдэх нь
гарцаагүй хэрэг биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *