Categories
мэдээ нийгэм

Экскаваторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэд болон “Эко алтан Заамар” компанийн хооронд зөрчил тэмцэл өрнөөд байна. Тодруулбал, тус компани “Өгөөмөрийн тохой” хэмээх газарт наадмын үеэр хулгайгаар ажиллан, хөрс хуулж, Туул гол руу бохироо нийлүүлж байсан нь тогтоогджээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, урьд нь олборлолт явуулсан талбайгаа нөхөн сэргээгээгүй орхисон зэрэг зөрчилтэйг БОАЖЯ болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тогтоож, техник хэрэгслийг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Түүнчлэн малчид, ажлын хэсгийнхэн тэднийг эсэргүүцэн тэмцсэний үр дүнд өчигдөр 04.00 цагт “Эко алтан Заамар”-ынхан техник хэрэгслээ хураан, үйл ажиллагаагаа зогсоосон тухай “Мөнх ногоон хас” төрийн бус байгууллагынхан мэдээлсэн байна. Тэд хэлэхдээ “10 гаруй эмэгтэй тус компанийн экскаваторын шанаганд сууж, тэмцлээ. Шөнийн цагаар ажиллаад байхаар нь ээлжээр манасан. Бүр ажиллахаа больсон уу, эсвэл түр зогссон уу мэдэхгүй. Ямартай ч өнөө өглөө техникүүдээ татаж авлаа. Нөгөөдөр “Эко алтан Заамар”-тай холбоотой асуудлаар Хайлааст багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж, цаашид хэрхэхийг шийднэ” хэмээн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *