УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдахдаа хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг танах хэрэггүй гэсэн байр суурьт нэгджээ. Мөн цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг олох ёстой гэж үзсэн байна.
Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор, хүүхэд нь 18 нас хүрсэн одонтой ээжид Одонгийн мөнгө олгохгүй байх, цалин, тэтгэврийг мөн нэмэхгүй байхаар тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд унах бололтой.