Манай гарагийн ихэнх хүмүүс Эйнштейнийг “ жаахан юмтай “ суутан гэж ойлгодог. Өрвийсөн үстэй, дэндүү хээгүй хувцаслаж орчин тойрондоо анзааргагүй ханддаг энэ эрдэмтэн тун салан, мартамхай хүн байсан гэнэ. Альберт Эйнштейн урт удаан наслаж, хүн төрөлхтөний тусын тулд олон суут нээлтүүдийг хийж явахдаа ердөө ганцхан удаа, 1952-03-14-нд 72 нас хүрсэн өдрөө өөрийн төрөлх зан араншинг халхавчилсан хөшгийг түр сөхсөн юм.
Гэрэл зурагчин Сейсс эрдэмтнийг тохирсон имижтэй харагдуулахын тулд бодлогширсон царай гаргахыг хичээнгүйлэн хүсэж л дээ. Харин эрдэмтэн өөдөөс нь хэлээ гаргаж, суут зохион бүтээгчээс гадна алиа хошин зантай жирийн нэгэн гэдгээ харуулсан гэдэг. Ингэж бидний сайн мэдэх зураг бий болжээ. Суут физикч маань өөрөө энэ зургаа маш таалдаг байснаас харвал “ааш муутай гоц ухаантан”-ны дүр түүнд огт таалагддаггүй байсан бололтой.
Маш богино хугацааны дотор даян дэлхийгээр нэг тарсан энэ зурган дээр Эйделотын гэр бүл байсныг таслан авсан байна. Хожим нь Эйнштейн энэ зургаа шинэ жилийн мэндчилгээ болгон найзууддаа илгээж байжээ. Сэтгүүлч Х.Смит бүр азтай. Түүнд явуулсан зурган дээрээ эрдэмтэн өөрийн гараар «Хүн төрөлхтөнийг өдсөн зураг» гэсэн тайлбар хийсэн байжээ.
Нийт 9 эх зураг байснаас лав нэг нь 2009 онд 74 000 доллараар зарагдсан гэдэг